“Исаиа” хар салхины улмаас сая гаруй айл өрх, бизнесийн байгууллага цахилгаангүй болжээ
Тропикийн хар салхи “Исаиа” хойд Каролина мужид шилжин ирсний дараа АНУ-ын зүүн эрэг орчимд бороо орж, хүчтэй салхи гарсны улмаас одоогоор найман хүний амь нас эрсдээд байгаа юм. Хүчтэй салхины улмаас олон тооны мод үндсээрээ унаж, тог цахилгааны утсыг таслаж, олон сая хүн тоггүй болсон байна.
Сая гаруй айл өрх, бизнесийн байгууллага тоггүй болсон Шинэ Жэрси хотод цахилгаан үүсгүүр, зөөврийн цахилгаан моторын чимээтэй хамт мандсан нар бүх зүйлд цэг тавьсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Шинэ Жэрси хотод зорчигч тээврийн галт тэрэгний ажиллагааг зогсоож дээгүүр явсан цахилгааны утас болон дохиоллын системүүдийг засварлаж, 150 орчим модыг зайлуулах цэвэрлэгээ хийсэн юм.
“Исаиа” хар салхины улмаас Пиладэлфиа мужид байрлах “Шукилл” голын түвшин нэмэгдэж, улмаар барилгын усан онгоцуудыг гүүрлүү ирэхэд хүргэсэн тул бүс хоорондын хурдан галт тэрэгний үйл ажиллагааг зогсоосон байна. Одоогоор учирсан хохирлын талаар хянагч нар шалгаж байгаа юм. Муж хоорондын гүүрээр огтлолцдог 676 нэртэй хурдны замыг хоёр чиглэлд нь бүрэн хаажээ.
“Исаиа” хар салхи торнадо шиг эргэлдэж, хойд Каролина мужийн гар утасны паркыг мөргөх үед хоёр хүн нас барсан ба Пэннсилваниа мужид нэг эмэгтэй машинтайгаа усанд урсаж, хүчтэй урсгалруу орж амиа алджээ. Харин бусад гурван хүний хуьд Нью Иорк хотын Мариланд орчимд “Исаиа”-гийн хүчтэй салхины улмаас мод үндсээрээ унаж эдгээр хүмүүс модны мөчирт дарагдаж нас барсан юм. Үлдсэн нэг хүн нь мягмар гарагийн үдэш Шинэ Хампшайр дахь гэртээ нас барсан байдалтай олдсон гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.
“Исаиа” хар салхи эргийн дагуу шилжиж ирсний дараа 29 м/с хурдтай салхи 18 цаг гаруй үргэлжилсэн ч хурд нь аажмаар буурч лхагва гарагийн өглөө гэхэд 18 м/с болсон гэж Үндэсний Хар салхины төвөөс мэдээлсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.