Үндэсний архивын ерөнхий газраас мэдэгдэл гаргав

Үндэсний архивын ерөнхий газраас мэдэгдэл гаргав

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Үндэсний архивын сан хөмрөгтэй холбоотой буруу ташаа мэдээлэл цацагдаж байгаа учраас  тус газрын захирал Т.Сайнжаргал мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд, "Монгол Улсын Архивын ерөнхий газар, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, БНХАУ-ын Нийгмийн шинжилэх ухааны академийн Хил хязгаар бүс нутаг түүх, газар зүй, судлалын төвтэй хамтран Манж Чин улсын үеийн Монголын түүхэнд холбогдох архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, судалгааны эргэлтэд оруулахаар Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй “Зарлигаар зарсан хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл” нэртэйгээр 20 ботийг хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгожээ. Энэ эмхэтгэлд “Зарлигаар зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын яам” (1758-1911)-ны баримтуудын хуулга дансыг (тухайн үеийн ирсэн явсан бичгийг хуулбарлан бичсэн тамга тэмдэг, баталгаажуулалт байхгүй хуулбар баримтын нэг төрөл) хэвлүүлсэн байна.

Архивын ерөнхий газар нь Архивын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8-д архивын асуудлаар гадаад орнууд, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх; 15 дугаар зүйлийн 15.1.9, 15.1.10, 15.1.12-т архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх, архивын баримтыг ашиглуулах, архивын баримтыг тусгай тээгч буюу цахим тооцоолуурын санамжид буулгаж, хадгалах чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг.

Архивын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12-т “Төрийн архивд байнга хадгалахаар шилжүүлсэн эх баримтыг архивын байрнаас гадагш гаргахыг хориглоно.”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол төрийн архивын сан хөмрөгийн эх баримт, төрийн бус архивын сан, хөмрөгийн хосгүй үнэт, үнэт эх баримтыг гадаадад бүрмөсөн гаргахыг хориглоно” гэж тус тус заасан тул Үндэсний төв архивын сан хөмрөгөөс архивын баримтыг гадагш гаргадаггүй байна.

Монгол Улсын Архивын байгууллагын нэр хүндэд халдсан мэдээлэл түгээж байгаа этгээдийг шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна" гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сайд Т.Мөнхсайхан БНКУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2020-08-07

Малдаа явсан иргэн аянганд цохиулж, нас баржээ 2020-08-07

Сэлэнгэ аймагт 23 иргэн гэрийн ажиглалтад байна 2020-08-07

Хууль бусаар самар түүж нэвтрүүлэх гэж байсныг илрүүлж хуулийн дагуу арга хэмжээ авлаа 2020-08-07

Нэгдүгээр ангид шинээр элсэгчдээс 10 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байна 2020-08-07

Үндэсний архивын ерөнхий газраас мэдэгдэл гаргав 2020-08-07

Визний шаардлагаас харилцан чөлөөдөх хэлэлцээрийг албажуулах талаар ярилцав 2020-08-07

Ар гүнтийн зусланд газар эзэмшигч 685 иргэний эзэмших эрхийг хүчингүй болголоо 2020-08-07

Өнөөдөр Япон улсаас 257 иргэн эх орондоо ирнэ 2020-08-07

БЗД-т 2016-2020 онд 15 сургуулийн шинэ барилга ашиглалтад оржээ 2020-08-07

Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгт найз залуу нь гэрлэх санал тавилаа 2020-08-07