Ар гүнтийн зусланд газар эзэмшигч 685 иргэний эзэмших эрхийг хүчингүй болголоо
Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “Эрхийн гэрчилгээ эзэмшиг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д заасан “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй” заалтуудыг үндэслэн 685 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа аж. Ар гүнтийн зуслан нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд харьяалагддаг юм байна. Газар эзэмших эрх нь хүчингүй болсон 685 иргэний нэрсийг 2020.08.07-ны өдрийн “Өглөөний сонин”-оос уншаарай.
ЭХ СУРВАЛЖ https://zindaa.mn/3c2g
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.