Хятадад тарваган тахлын улмаас нас барсан дахин нэг тохиолдол бүртгэгджээ

Хятадад тарваган тахлын улмаас нас барсан дахин нэг тохиолдол бүртгэгджээ

БНХАУ-ын хойд хэсэгт орших Өвөр Монголын өөртөө засах орны Баян-Нуур хотын эрх баригчид тарваган тахлын улмаас нас барсан дахин нэг тохиолдлыг бүртгэжээ. Энэ тухай бүс нутгийн эрүүл ахуй, эрүүл мэндийн хороо мэдэгдсэн байна.

Мэдэгдэлд дурдсанаар, Баян-Нуур хотод халдварын аюулын өндөржүүлсэн бэлэн байдлын хамгийн өндөр буюу гуравдугаар түвшнийг зарласан бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдал оны эцэс хүртэл үйлчлэх аж.  

Өвөр Монголын өөртөө засах орны Баотоу тойргийн Дархан-Муумянган хошууны оршин суугч тарваган тахлын гэдэсний хэлбэрээр өвчилсний улмаас нас барсан тохиолдол бүртгэгдсэн тухай өмнө нь мэдээлсэн юм. Тус хотод халдварт өвчин тархахаас сэргийлэхийн тулд өвчтөнтэй ойр хавьталтай байсан хэдэн арван хүнийг эмч нар тусгаарласан юм.

БНХАУ-ын хойд нутгийн тал газарт болон хөрш Монгол Улсад тарвагын тахлын тохиолдлууд үе үе илэрдэг байна. Нутгийн оршин суугчид халдварт өвчинг тээгч мэрэгч амьтдын махыг иддэг учир тарваган тахлаар өвчилдөг аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“WeChat”, “TikTok”-н эсрэг авах арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ 2020-08-07

КОВИД-19 | Өндөр температур халдварыг бууруулна 2020-08-07

Энэтхэг улсад коронавирусний халдварын тоо хоёр сая давжээ 2020-08-07

Хятад, Америк харилцан хүндэтгэж, хамтдаа оршин тогтнож, хамтран ажиллаж, хариуцлагаа биелүүлэх хэрэгтэй 2020-08-07

Энэтхэгт нисэх онгоц ширүүн газардах үед 20 хүн амиа алджээ 2020-08-08

Хятадад тарваган тахлын улмаас нас барсан дахин нэг тохиолдол бүртгэгджээ 2020-08-08

“COVID-19” Африкт хумхаа өвчний аюулыг нэмэгдүүлж байна 2020-08-08

Хонконгийн засаг захиргааны тэргүүний эсрэг хориг арга хэмжээ авч байна 2020-08-08

ЕХ иргэдийг нь хилээрээ нэвтрүүлэхийг зөвшөөрсөн орнуудын тоог бууруулжээ 2020-08-08

Их Британи Бельги, Багамын арлуудаас ирэх иргэдийг тусгаарлана 2020-08-08

Мельбурн хотын хөл хорио 42 хоног үргэлжилнэ 2020-08-08