“COVID-19” Африкт хумхаа өвчний аюулыг нэмэгдүүлж байна

“COVID-19” Африкт хумхаа өвчний аюулыг нэмэгдүүлж байна

Хумхаа өвчинтэй тэмцэх орны торны нийлүүлэлт тасалдаж, коронавирусний цар тахал дэгдэх хурд нэмэгдсэний улмаас энэ онд Африкт нас барсан тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдэж магадгүй байна гэж Их Британи, Нигерийн эмч нар таамаглаж байна.

“Хумхаа өвчинтэй хийх тэмцлээ зогсоовол 2020 онд тус өвчний улмаас нас барсан хүний тоог өнгөрсөн оныхтой харьцуулбал хоёр дахин нэмэгдэж болзошгүй байна. Нигери улсад гэхэд л хөл хориог хагас жил гаруйн хугацаагаар сунгавал хумхаа өвчин нэмж 800 мянган хүний амийг авч одох юм” хэмээн судлаачид тэмдэглэжээ.

Хумхаа нь хамгийн түгээмэл халдварт өвчнүүдийн нэг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор, дэлхий дахинд жилд 400 мянга орчим хүн хумхаа өвчний улмаас нас бардаг байна. Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь Африк, Өмнөд Азийн хөгжиж буй орнуудад амьдардаг аж.

Хүн төрөлхтөн хоёр арга замаар хумхаа өвчинтэй тэмцэж байна. Үүнд өвчтөний бие доторх хумхаагийн шимэгчийг устгах эмийг хэрэглэх эсвэл “Anopheles gambiae” төрлийн шумуулыг устгадаг орны тор хэрэглэх арга замууд багтаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.