КОВИД-19 | Өндөр температур халдварыг бууруулна

КОВИД-19 | Өндөр температур халдварыг бууруулна

Дэлхийн улс орнууд коронавирусний халдвартай тэмцэхээр олон арга хэмжээ авч байна. Тухайлбал, Лос-Анжелес хотын дарга олон хүн цуглуулж үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын ус, эрчим хүчийг таслах арга хэмжээ авчээ. Тэгвэл Нью-Йорк хотын дарга тархалтыг зогсоохоор хотын гол цэгүүдэд тандалт судалгаа хийх багийг ажиллуулж эхэлсэн байна.

Дэлхий дахинд шинжлэх ухааны олон судалгаа хийгдэж буй. Судалгаа шинжилгээний нийт 51584 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгджээ. 266 эмнэлзүйн туршилт судалгаа амжилттай хийгдлээ гэж тэмдэглэгджээ. Мөн орчны температур ба “Ковид-19”-ийн хамаарлыг судалсан байна. Орчны шинжилгээ хийхэд, өндөр температур нь халдварыг бууруулна гэсэн таамгийг дэвшүүлжээ.

Мөн SARS, КОВИД-19 хоёрын тархалт нь нэг эх сурвалжаас үүссэн гэж үзжээ. Судалгаагаар КОВИД-19-ийн эмчилгээнд зориулсан эмийн бэлдмэлүүдийн эмнэлзүйн үнэлгээнд дөхөм болох олон зүйл ажиглагдсан байна. Хоолойн арчдаст вирус их байгаа нь тогтоогджээ. Мөн шүлсэнд өндөр титрээр байна. Иймээс томууны улиралд амаа зайлах, амны эрүүл ахуйн дэглэмийг сайтар барих хэрэгтэй юм. Мөн вирус нь өвчтөний өтгөнд илэрсэн байж болзошгүй гэсэн тандалт судалгааг хийжээ.

Эмнэлзүйн судалгаануудаас хамгийн гол зүйл нь таргалах, хөдөлгөөн хязгаарлагдах үед, мөн тарган хүмүүс коронавирусээр халдварлавал хүндрэх эрсдэл маш их байгааг тогтоожээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.