Жил бүр 20 оюутан Австрали улсад боловсрол дээшлүүлэх төсөл, хөтөлбөр үргэлжилнэ

Жил бүр 20 оюутан Австрали улсад боловсрол дээшлүүлэх төсөл, хөтөлбөр үргэлжилнэ

Австрали улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Дэйв Воусэнийг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа. Тэд энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажлууд, төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. Тэр дундаа уул уурхайн салбарын үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлууд, усны асуудал, аялал жуулчлалын арга туршлагын талаар түлхүү санал сэтгэгдэлээ солилцсон юм.

Элчин сайд Дэйв Воусэн: “Юуны өмнө таныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсонд баяр хүргэе. Австарли улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд цөөнгүй байгаа. Тухайлбал олборлох салбарын засаглалыг сайжруулах буюу уул уурхайн хамтын ажиллагааны хүрээнд төслүүд хэрэгжиж байна. Мөн жил бүр Монгол улсаас 20 оюутан Австрали улсад боловсрол дээшлүүлж байгаа. Энэ нь Монгол орны байгаль орчин, аялал жуулчлалын салбарт багагүй хөрөнгө оруулалт болно гэж итгэж байна. Энэ мэтчилэн бидний найрсаг хамтын ажиллагаа цаашид амжилттай үргэлжлэнэ гэдэгт бид итгэж байгаа” гэлээ

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хэлэхдээ: “Австрали улс бол хөгжил дэвшлийн хажуугаар онгон дагшин байгаль, эх дэлхийгээ авч үлдэх, хайрлан хамгаалах жишиг болсон орон. Бид танай улсын аялал жуулчлалын туршлагаас суралцах чин хүсэлтэй байгаа. Хоёр орны хамтын ажиллагаа үр дүнгээ өгсөн олон ажлуудаар үргэлжилнэ гэж итгэж байна.” гэсэн юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ОУХМ Б.Болдбаатар 1040 км замыг 34 хоногт амжилттай тууллаа 2020-08-08

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.  2020-08-09

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ. 2020-08-09

Эх нялхсын хойд уулзвараас 40 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаасан байна 2020-08-09

Унгар улс: Аялал жуулчлалын хямд тээвэрлэлтийг бий болгохоор судалж байна 2020-08-09

Жил бүр 20 оюутан Австрали улсад боловсрол дээшлүүлэх төсөл, хөтөлбөр үргэлжилнэ 2020-08-09

Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг энэ жил цахимаар зохион байгуулахгүй 2020-08-09

Өнөөдрөөс хийгдэх цэвэр, бохир усны болон цахилгааны шугам суурилуулах ажлууд 2020-08-09

ЭМЯ: Халдвар нэмж илрээгүй, гурван хүн эдгэрлээ 2020-08-09

Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг төрийн хамгаалалтад авна 2020-08-09

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллах үеэрээ “Эхийн алдар” одон гардууллаа 2020-08-09