ЭМЯ: Халдвар нэмж илрээгүй, гурван хүн эдгэрлээ

ЭМЯ: Халдвар нэмж илрээгүй, гурван хүн эдгэрлээ

Коронавирусний халдварын талаарх лавлагаа, мэдээллийн 119 дугаарын утсанд 24 цагийн хугацаанд 110 дуудлага ирж, шуурхай аппликэйшнээр хүмүүс эмнэлзүйн зөвлөгөө авч байгаа аж. Мөн СЭМҮТ рүү хүмүүс утасдаж, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой зөвлөмж зөвлөгөө авсаар байна.

ХӨСҮТ-ийн болон Драхан-Уул аймгийн вирус судлалын төвд 592 хүнд шижилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Долоодугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар, энэ сарын 8-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 259 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Эмч ажилчид зэрэг нийт 23 хүн Дархан, Сэлэнгэд тусгаарлагдсан байснаас мөн коронавирус илрээгүй аж.

Өнөөдөр \2020.08.09\ гурван хүн эдгэрч сувилалд шилжиж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Монгол Улсад коронавирусний халдварын батлагдсан 293 тохиолдлоос 263 нь эдгэрлээ. Ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан 193 хүн байна. ХӨСҮТ-д 56 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад байгаа юм. Тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт байна.

Үүрээр Франкфуртаас 260 хүнтэй ирсэн онгоцноос тусгаарлагдсан хүн байхгүй. Энэ долоо хоногийн сорьцуудад коронавирусний халдвар илрээгүй талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эх нялхсын хойд уулзвараас 40 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаасан байна 2020-08-09

Унгар улс: Аялал жуулчлалын хямд тээвэрлэлтийг бий болгохоор судалж байна 2020-08-09

Жил бүр 20 оюутан Австрали улсад боловсрол дээшлүүлэх төсөл, хөтөлбөр үргэлжилнэ 2020-08-09

Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг энэ жил цахимаар зохион байгуулахгүй 2020-08-09

Өнөөдрөөс хийгдэх цэвэр, бохир усны болон цахилгааны шугам суурилуулах ажлууд 2020-08-09

ЭМЯ: Халдвар нэмж илрээгүй, гурван хүн эдгэрлээ 2020-08-09

Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг төрийн хамгаалалтад авна 2020-08-09

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллах үеэрээ “Эхийн алдар” одон гардууллаа 2020-08-09

Манай улсад 107 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна 2020-08-09

Энэ долоо хоногт Монгол Улсад COVID-19 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй 2020-08-09

О.Одгэрэл зааны хандивын аянд нэгдэхийг уриалж байна 2020-08-09