Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллах үеэрээ “Эхийн алдар” одон гардууллаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллах үеэрээ “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр Дорноговь аймагт ажиллаж тус аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан.

“Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг уламжлалтай боловч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ жил одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорноговь аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардууллаа.

Энэ жил Дорноговь аймгаас “Эхийн алдар” одонг нийт 203 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 12, Хоёрдугаар зэргийн одонг 191 ээжид хүртээж байгаа юм.

“Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Жил бүр 20 оюутан Австрали улсад боловсрол дээшлүүлэх төсөл, хөтөлбөр үргэлжилнэ 2020-08-09

Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг энэ жил цахимаар зохион байгуулахгүй 2020-08-09

Өнөөдрөөс хийгдэх цэвэр, бохир усны болон цахилгааны шугам суурилуулах ажлууд 2020-08-09

ЭМЯ: Халдвар нэмж илрээгүй, гурван хүн эдгэрлээ 2020-08-09

Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг төрийн хамгаалалтад авна 2020-08-09

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллах үеэрээ “Эхийн алдар” одон гардууллаа 2020-08-09

Манай улсад 107 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна 2020-08-09

Энэ долоо хоногт Монгол Улсад COVID-19 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй 2020-08-09

О.Одгэрэл зааны хандивын аянд нэгдэхийг уриалж байна 2020-08-09

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 12 719 181 болжээ 2020-08-09

Хар сувдны нууц 2 МУСК 8-р сарын 21-ээс бүх кино театруудын дэлгэцнээ гарахад бэлэн боллоо. 2020-08-09