ОХУ алтны гарцаараа Хятадыг гүйцнэ

ОХУ алтны гарцаараа Хятадыг гүйцнэ

Санхүүгийн судалгааны Fitch агентлаг ОХУ-ыг 2029 он гэхэд алтны гарцаараа БНХАУ-ыг гүйцнэ гэх прогноз гаргажээ.

 ОХУ дунд хугацааны хөтөлбөртөө алтны нийлүүлэлт болон гарцыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн чадамжийг дээшлүүлэхээр тусгасан юм.

Ялангуяа ОХУ-ын алтны салбарын томоохон компанийн нэг болох “Польюс Голд Олимпиада”  компани үйлвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Коронавируст цар тахлаас шалтгаалан алтны нийлүүлэлт багасаж байгаа ч хоёрдугаар улирлын эхнээс эхлэн нийлүүлэлт эргэн сэргэж буй аж.

Судлаачид ОХУ-ын алтны гарцыг ойрын есөн жилийн хугацаанд 3.5 хувиар нэмэгдэнэ гэж таамаглаж байна.


Эх сурвалж: Mining.com

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.