Амралтын газар, жуулчны баазуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй амралтын газар, жуулчны баазын үйл ажиллагаанд Амралтын газар, жуулчны баазуудад тавих ерөнхий шаардлага MNS 6043:2019, Хоолны газрын ангилал, зэрэглэл үндсэн шаардлага MNS 4946:2019, нүхэн жорлон угаадасны нүх. Техникийн шаардлага MNS 5924:2015, Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018 стандарт, Эрүүл ахуй, хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж буй эсэхэд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар нийт зарлагдсан аж ахуйн нэгж байгууллагаас 20 аж ахуйн нэгж байгууллага хамрагдах байснаас 8 газрын үйл ажиллагаа нь зогссон үлдсэн 12 аж ахуйн нэгж байгууллагын нийт 42 зөрчлийг илрүүлж, 6 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 7 аж ахуйн нэгжид улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаат үүрэг өгч, биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.
Эх сурвалж: НМХГ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.