ХСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Эрдэнэхүүг томилжээ
Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ажлаа өгсөн билээ. Тэрбээр ирэх зургаадугаар сарын 24-нд болох УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.
Тэгвэл Хавдар судлалын үндэсний төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилжээ. Тодруулбал, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүг Хавдар судлалын үндэсний төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.