Э.Амартүвшингийн нэр дэвшсэн дуурийн “Оскар” гэгдэх “Opera Star” тэмцээний тухай

Э.Амартүвшингийн нэр дэвшсэн дуурийн “Оскар” гэгдэх “Opera Star” тэмцээний тухай

Италийн дуурийн холбоо, Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоо, Симфони найрал хөгжмийн холбоо болон олон улсын сонгодог урлагийн сангууд хамтран зохион байгуулдаг “Оpera Star” олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнд Монгол Улсын Гавьяат Жүжигчин, манай шилдэг дуурийн дуулаачдын нэг Э.Амартүвшин нэр дэвшсэн. Дуурийн “Оскар” гэгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээний финалд шалгарсан шилдгүүд ирэх тавдугаар сарын 4-нд Лондонд шилдгийн шилдгийн төлөө өрсөлдөх аж. Энэхүү тэмцээн нь удахгүй нийт 18 төрөлд финалд өрсөлдөх уран бүтээлчдийн нэрсийг зарлах гэнэ. Ингээд дуурийн "Оскар"-ын талаарх мэдээллийг хүргэж байна.

-Италийн Засгийн газар болон Ерөнхийлөгчийн ивээл дор тус улсын Соёлын өв бүтээл, аялал жуулчлалын яам, Залуучуудын холбоод, Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод, Симфони найрал хөгжмийн холбоод болон "ВЕРОНА сан" зэрэг мэргэжлийн өндөр статустай, олон улсын сонгодог урлагийн сангууд хамтран шилдгийг тодруулж,  ивээн тэтгэдэг ажээ.

-“Оpera Star”-т Э.Амартүвшин дэлхийн шилдгийн шилдэг 15 улсын дуучинтай өрсөлдөнө.

-2010 оноос эхлэн мэргэжлийн ур чадвар, бүтээлээрээ онцгой ялгарсан хувь уран бүтээлч, байгууллагуудад гардуулж эхэлжээ.

-Италийн Ерөнхийлөгч, Соёлын өв бүтээл, аялал жуулчлалын яам, Залуучуудын яам болон Италийн Гадаад харилцааны яамны ивээл дор зохион байгуулагддаг арга хэмжээ юм.

-“Opera Star”-т шилдэг симфони хөгжмийн удирдаач, дуурийн найруулагч, урлагийн хувцасны дизайнер, дуурийн дуулаач (сопрано, тенор, баритон, мецосопрано, басс), найрал дуу, найрал хөгжим гэсэн төрөлд олон улсын уран бүтээлчид нэр дэвшдэг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Бодлогын хүүг бууруулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж харагдахгүй байна” 2020-02-06

ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой 2020-02-06

Хотын дарга IV төрөх эмнэлгийн асуудлаар Ерөнхий сайдад хандана гэв 2020-02-06

Н.Цэдэнбал: Багийн эзэн Г.Дашням "Байраа өгөөд яв" гэж дарамталлаа 2020-02-06

ХСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Эрдэнэхүүг томилжээ 2020-02-06

Э.Амартүвшингийн нэр дэвшсэн дуурийн “Оскар” гэгдэх “Opera Star” тэмцээний тухай 2020-02-06

СЕХ-ны шинэ гишүүд тангаргаа өргөлөө 2020-02-06

М.Оюунчимэг: Сургуулийн орчинд хийжүүлсэн ундаа борлуулахгүй байх хууль өргөн барина 2020-02-06

Багш нарыг уртасгасан цагаар ажиллуулахгүй байх үүрэг өглөө 2020-02-06

Цэргийн бүртгэл дууслаа 2020-02-06

Хүүхдүүд амиа алдсантай холбоотойгоор цэцэрлэгийн үйл ажиллагааг шалгаж байна 2020-02-06