Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвараар 5000 гаруй хүн нас баржээ
Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвараар 253 мянган хүн өвчилж, 5000 гаруй хүн нас баржээ. Дэлхий дахины нийт халдварын тоо 20 саяд хүрч, 732 мянган хүн эндээд байна.
Өнөөдрийн /2020.08.11/ байдлаар коронавирусний халдварын тоо гурав хоногийн дотор нэг саяар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа талаар ДЭМБ-аас мэдээлэв. Энэ үзүүлэлт нь халдвар хурдацтай тархаж байгааг харуулж байгаа аж. ДЭМБ-ын Ерөнхий захирал “Хүнд хэцүү цаг үе болж байна. Гэсэн ч бид итгэл найдвараа алдаж болохгүй” гэжээ. Цар тахлын үеийн амьдралын шинэ хэв маягт суралцан, хэвшил болгох, амны хаалтаа зүүх, бусдад тараахгүйн тулд гэртээ байхыг уриалж байна.
ДЭМБ-аас улс орнуудад хандан нийгмийн арга хэмжээнд Засгийн газар хөрөнгө мөнгөө зарцуулж, хүн бүр өөрийгөө хамгаалж байж улс орон, бүс нутаг, дэлхий нийтийг хамгаална гэж анхаарууллаа.
Хичээл сургуулийг дахин нээхэд болзошгүй эрсдэлийг тооцоолж, халдварын дэгдэлт дахин гарахаас сэргийлэх хэрэгтэйг ДЭМБ-ын захирал хэлжээ. Халдвар өндөр байгаа улс орнуудын хувьд сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлж, тусгаарлаж, эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байж зогсооно гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.