Филиппиний ерөнхийлөгч Оросын вакциныг өөр дээрээ туршихад бэлэн байна

Филиппиний ерөнхийлөгч Оросын вакциныг өөр дээрээ туршихад бэлэн байна

Оросын коронавирусний вакциныг хамгийн түрүүнд өөр дээрээ туршихад бэлэн гэдгээ Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте мэдэгджээ. 

Оросын шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд бүрэн итгэдэг гэдгээ харуулахыг хүсэж байгаагаа тэрбээр онцлон тэмдэглэхийн сацуу Оросын үйлдвэрлэсэн вакцин хүн төрөлхтөнд ашиг тусаа өгөх болно гэж мэдэгдлээ. 

“Тэд алдаа гаргахгүй гэдэгт итгэж буйгаа харуулахын тулд би вакциныг өөр дээрээ хамгийн түрүүнд туршихад бэлэн байна. Вакцин Филиппинд хүрмэгц өөрөө вакцин хийлгэсэн гэдгээ би олон нийтэд батлах болно” хэмээн тэрбээр мөн ярьсан байна. 

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Н. Ф. Гамалеин нэрэмжит тархвар судлал, микробиологийн төвийн вакциныг 20 гаруй улс сонирхож байна хэмээн Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев өмнө нь мэдэгдсэн юм.Түүнчлэн вакцины үйлдвэрлэлд таван улс оролцохоор төлөвлөж байгааг тэрбээр цохон дурджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.