ЭМЯ: Монгол Улсад халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээллээ.

ЭМЯ: Монгол Улсад халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээллээ.

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийх үеэр Монгол Улсад халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээллээ.

“Өчигдөр /2020.08.10/ ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Зоонозын өвчин судлалын лаборатори, Дархан хотын салбар лабораторид 504 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тухайлбал долоодугаар сарын 27-ний өдөр Улаанбаатар-Францфуртын 266 хүн, долоодугаар сарын 22-ний өдөр Австрали-Улаанбаатар чиглэлээр ирсэн 48 хүн, тусгаарлах байранд ажиллаж буй 32 эмч эмнэлгийн ажилтан, эдгэрсний дараах 43, ажиглан тусгаарлалтад байгаа 13 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярилаа.

Түүнээс гадна Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолооч, Дархан, Орхон хотод тусгаарлагдсан 70 хүнээс вирусний халдвар илрээгүй байна.

Долоодугаар сарын 22-ний өдөр Австрали-Улаанбаатарын чартер нислэгээр ирсэн 48 хүн бүгд “Оюутолгой” компанийн ажилчид байжээ. Тэднээс коронавирус илрээгүй.

Одоогоор Монгол Улсад коронавирусний батлагдсан 293 тохиолдол байгаагаас 263 хүн эдгэрээд байна. Харин ХӨСҮТ-д одоо 52 хүн эмчилгээнд байгаа бөгөөд нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Түүхэн аялал жуулчлалын томоохон цогцолборуудын ажил үргэлжилж байна 2020-08-11

Ерөнхий сайд Хэнтий аймгийн засаг даргыг сахилга хариуцлагыг чангатгаж, шуурхай ажиллахыг хүслээ 2020-08-11

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа 2020-08-11

Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзав 2020-08-11

Боловсролын сангийн санхүүжилтээр суралцсан төгсөгчдийн дипломын лавлагаа цахим боллоо 2020-08-11

ЭМЯ: Монгол Улсад халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээллээ. 2020-08-11

Монгол төгрөгийн насжилт дунджаар 3.8 жил байна 2020-08-11

ОХУ-аас "Алтанбулаг" боомтоор 286 иргэнийг татан авлаа 2020-08-11

Ирэх долоо хоногт БНХАУ-аас 169 иргэн эх орондоо ирнэ 2020-08-11

НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой 2020-08-11

Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоод болон хяналтын цэгүүдэд хяналт, шалгалт хийж байна 2020-08-11