Ерөнхий сайд Хэнтий аймгийн засаг даргыг сахилга хариуцлагыг чангатгаж, шуурхай ажиллахыг хүслээ

Ерөнхий сайд Хэнтий аймгийн засаг даргыг сахилга хариуцлагыг чангатгаж, шуурхай ажиллахыг хүслээ

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхлаа.

Засгийн газрын тэргүүн түүнд баяр хүргэж, Хэнтий аймагт гадаадын төсөл хөтөлбөрийн болоод улсын төсвийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа энэ үед түүнийг хариуцлагатай, хяналттай, цаг хугацаанд гүйцэтгүүлж, хүлээн авах, өвөлжилтийн бэлтгэлд анхаарах, сахилга хариуцлагыг чангатгаж, эрч хүчтэй шуурхай ажиллахыг даалган амжилт хүслээ.

Тэрбээр наймдугаар сарын 7-ны өдөр ажлаа хүлээлцэж, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбаас тамгаа гардан авсан бөгөөд наймдугаар сарын наймны өдөр ЗДТГ-ын харьяа хэлтсүүд, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нартай уулзалт хийж хэд хэдэн шийдвэр гаргасан. Онцолбол Хэрлэн суманд болсон үерийн улмаас эвдэрсэн замыг засварлах, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт өөр аймгийн иргэн ААН-д хадлан, тэжээл бэлтгэх зөвшөөрөл олгохгүй байх. Засгийн газрын шийдвэрийн дагуу сумын нөөцөд 200 тонн, аймгийн нөөцөд 600 тонн өвс бэлтгэх ажлыг эрчимжүүлэх. Чингис хотын гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох зураг төсвийг гаргах ажлын хэсгийг байгуулах гэх мэтчилэн шийдвэрүүд гаргаад байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Мэргэжлийн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулав 2020-08-11

Алтанбулаг боомт дахь хяналт, тандалтын ажил үргэлжилж байна 2020-08-11

Шинэ Зеланд улсад дотоодод нь халдвар бүртгэгдээгүй 100 өдөр өнгөрлөө 2020-08-11

Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгний зогсоолыг шинэчиллээ 2020-08-11

Түүхэн аялал жуулчлалын томоохон цогцолборуудын ажил үргэлжилж байна 2020-08-11

Ерөнхий сайд Хэнтий аймгийн засаг даргыг сахилга хариуцлагыг чангатгаж, шуурхай ажиллахыг хүслээ 2020-08-11

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа 2020-08-11

Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзав 2020-08-11

Боловсролын сангийн санхүүжилтээр суралцсан төгсөгчдийн дипломын лавлагаа цахим боллоо 2020-08-11

ЭМЯ: Монгол Улсад халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээллээ. 2020-08-11

Монгол төгрөгийн насжилт дунджаар 3.8 жил байна 2020-08-11