Кайли Миноуг шинэ дуугаа цацлаа
Австралийн дуучин, жүжигчин Кайли Миноуг шинэ цомгоо гаргах гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Кайли эхний синглээ гаргажээ. Тэрбээр “Say Something” нэртэй дууны клипээ энэ сарын 7-ны өдөр олон нийтэд цацлаа. Тус бүтээлийн найруулагчаар Софи Мюллер ажилласан бөгөөд хуучны диско жанрыг харуулахыг зорьжээ.
Тухайлбал, Кайли алтан морины хөшөөн дээр суугаад, оддын дунд бүжиглэж буй болон гялалзсан хувцас өмссөн дүр зургуудыг клипэнд багтаажээ. Түүний фенүүд ч энэхүү дуу болон клипийг маш өндрөөр үнэлсэн байна.
Ташрамд хэлэхэд, Кайли Миноугын студийн 15 дахь цомог "Диско" ирэх арваннэгдүгээр сарын 6-нд нээлтээ хийхээр болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.