Хамарын хийдийн түр замаар зорчихгүй байхыг анхааруулав

Хамарын хийдийн түр замаар зорчихгүй байхыг анхааруулав

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зам засварлаж байна. Үүнтэй холбогдуулан тус чиглэлд түр зам гаргаад байсан юм. Гэвч тухайн түр зам нь усархаг борооны улмаас үерт автаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.

Тиймээс орон нутгийн замын хөдөлгөөнд оролцогч, зорчигчид болон тээврийн хэрэгслийг Хамарын хийдийн чиглэлд гаргасан түр замаар зорчихгүй байхыг ТЦА анхааруулжээ. Учир нь тус замд шаварт суух, замаас гулсаж гарах зэрэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд эрсдэл үүсээд байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.