Монголын иргэн 100 настай оёдлын машинаа ОХУ-ын хил дээр хураалгажээ

Монголын иргэн 100 настай оёдлын машинаа ОХУ-ын хил дээр хураалгажээ

Манай улсын иргэн ОХУ-ын хил дээр оёдлын машин хураалгажээ. Түүний авч явсан SINGER оёдлын машиныг соёлын үнэт зүйл гэж Наушкийн Гаалийн газар үзсэн байна.

Хэдийгээр тэрбээр машиныг хувьдаа хэрэглэх гэж худалдаж авсан гэж мэдүүлсэн ч гаалийн шинжээчид тус оёдлын машиныг 1911-1916 онд буюу 100 гаруй жилийн өмнө үйлдвэрлэгдсэн гэж тогтоожээ. ОХУ-ын хуулиар соёлын үнэт зүйлсийг зөвшөөрөлгүй хил гаргах нь хориотой байдаг тул оёдлын машиныг хураан авч, шүүхэд шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.