ОХУ-ын Засгийн газар 2004 оноос хойш Далай ламд виза олгохгүй байгаа.
ОХУ-ын Засгийн газар Хятадын шахалтын улмаас 2004 оноос хойш Далай ламд виза олгохгүй байгаа.
Конгар Кылан-оол гарын үсэг цуглуулах аяндаа оролцохыг Буриад, Халимагийн сүсэгтнүүдэд уриалж, БХЯ-ны сайд Шойгу, ГХЯ-ны сайд Лавров, Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол нарт захидал бичих гэнэ.
Харин Тувагийн шашны тэргүүн Хамба ламын Ажлын албаны төлөөлөгч Буян башкы: Мэдээж бид сэтгэл дотроо энэ санаачилгыг дэмжиж байна. Гэхдээ бид шашны зүтгэлтнүүд тул улс төрийн асуудалд оролцмооргүй байна. Бид хувьсгалч болж тоглохгүй. Орчин үед цахим холбоогоор Далай ламтай байнга холбоотой байгаа. Дээрхийн Гэгээнтэн манайд айлчлах цаг ирнэ гэдэгт итгэж найддаг” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.