Хууль бусаар малын толгой шулдаг цехэд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

Хууль бусаар малын толгой шулдаг цехэд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

МХЕГ-ын даргын баталсан 01/66 дугаартай "Мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд мал төхөөрөх, мал, амьтан, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах, хүргэлтийн зоорь, агуулахын даралтат сав, шугам хоолойн аюулгүй ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалт хийх" удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Е, Н нар нь зөвшөөрөлгүй бог болон бод малын толгой шуллагааны цехийн үйл ажиллагаанд Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд мал эмнэлгийн гэрчилгээгүй гарал үүсэл тодорхойгүй бог болон бод малын толгойг шулдаг, шулсан махыг Хүчит Шонхор худалдааны төв болон хувь хүнээр дамжуулан нийтийн хэрэгцээнд нийлүүлдэг, цехийн өдөр тутмын цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийдэггүй, ажиллагсдыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаагүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, ахуйн зориулалттай ванныг хүнсний зориулалтаар ашигладаг, цехэд хэрэглэдэг ундны усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчлүүдийг илрүүллээ.

Иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4, 5.1 дэх заалтуудын дагуу Зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг зогсоох саналыг прокурорт хүргүүлэн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна. 

Эх сурвалж: НМХГ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан хойшиллоо 2020-08-14

Автомашины дугаарын хязгаарлалтын бүсчлэлд өөрчлөлт орууллаа 2020-08-14

Энэ сарын 10-13-нд гарсан зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, дөрвөн хүн амиа алджээ. 2020-08-14

Орон нутгийн сонгуультай холбоотойгоор нийслэлийн МАН хуралдлаа 2020-08-14

АНУ-ын Элчин сайд Майкл Стэнли Клеческийг хүлээн авч уулзлаа 2020-08-14

Хууль бусаар малын толгой шулдаг цехэд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна 2020-08-14

Н.Түвшинбаяр 94.6 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо 2020-08-14

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулна 2020-08-14

Ч.Наранбаатар ҮОХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгогд 2020-08-14

Бүгд Найрамдах Казахстан улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав 2020-08-14

Эмч гэр бүл мэргэжилтэн дутмаг байгаа орон нутагт ажиллах хүсэлт гаргав 2020-08-14