Н.Түвшинбаяр 94.6 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Н.Түвшинбаяр 94.6 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны бүх Гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр (2020.08.14) болж байна.

Хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж байгаа бөгөөд МҮОХ-ны ерөнхийлөгчөөр "Бээжин-2008" олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр 94.6 хувийн саналаар сонгогдлоо.

Хуралд оролцсон 130 гишүүний 123 нь түүнийг дэмжиж, санал өгчээ.

Одоо МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчийг сонгох санал хураалт эхлэх гэж байна.
МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч: 
1. Найдангийн ТҮВШИНБАЯР

МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид:
1. Цэвэгмидийн БАТ-ЭНХ
2. Чойжгаваагийн НАРАНБААТАР
3. Жүгдэрийн ОТГОНЦАГААН

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.