Энэ сарын 10-13-нд гарсан зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, дөрвөн хүн амиа алджээ.

Энэ сарын 10-13-нд гарсан зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, дөрвөн хүн амиа алджээ.

Тодруулбал, гэмтэж бэртсэн хүмүүсийн гурав нь хүүхэд байсан байна. Амь насаа алдсан дөрвөн хүний хоёр нь нийслэлд, хоёр нь орон нутагт бүртгэгджээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, Увс аймгийн Улаангом сумын 6-р баг “Арын дөрвөн зам” гэх газар засмал замд 8 дугаар сарын 10-ны 09.45 цагийн орчим “Мустанг-5” маркийн мотоциклын жолооч У нь явган зорчигчийг мөргөхдөө онхолдож амиа алдсан. СХД-ийн 17 дугаар хорооны 32-р байрны урд явган хүний гарцан дээр энэ сарын 12-ны 4.25 цагийн орчимд марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ. БГД-ийн нутаг дэвсгэр дэх ТБД андуудын урд замд энэ сарын 12-ны 04.00 цагийн үед “Toyota Allion” маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч  44 настай О-г мөргөж амь насыг нь хохироосон байна. Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Морь бариа” гэх газарт энэ сарын 12-ны 10.20 цагийн орчимд “Toyota Fielder” автомашины жолооч Б нь замын хажуугийн шон мөргөсний улмаас амиа алджээ.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 412 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ. 

Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочийг илрүүлж, жолоо барих эрхгүй мөртөө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11 хүнийг баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Иргэний хөдөлгөөнүүд Тосон бумбад нөхөн сэргээлт ШААРДАЖ, тэмцэлд нэгдлээ 2020-08-14

Японоос буцах хүсэлтэй иргэдийг шинэчлэн бүртгэж байна 2020-08-14

Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзав 2020-08-14

Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан хойшиллоо 2020-08-14

Автомашины дугаарын хязгаарлалтын бүсчлэлд өөрчлөлт орууллаа 2020-08-14

Энэ сарын 10-13-нд гарсан зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, дөрвөн хүн амиа алджээ. 2020-08-14

Орон нутгийн сонгуультай холбоотойгоор нийслэлийн МАН хуралдлаа 2020-08-14

АНУ-ын Элчин сайд Майкл Стэнли Клеческийг хүлээн авч уулзлаа 2020-08-14

Хууль бусаар малын толгой шулдаг цехэд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна 2020-08-14

Н.Түвшинбаяр 94.6 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо 2020-08-14

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулна 2020-08-14