УИХ-ын ээлжит бус чуулганыг МАРГААШ нээнэ
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш /2020.08.17/ нээнэ. Учир нь, УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг зарлан хуралдуулах захирамж гаргасан юм.
Тэрбээр маргааш нээх УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 2020-2024 он хүртэлх төлөвлөгөө, мөрийн хөтөлбөр болон тэдгээрийн хэрэгжилтийг хэлэлцэх болсныг мэдэгдсэн байдаг.
Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамаардаг бөгөөд эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэх, зохион байгуулалтын томоохон шинэчлэлтийг хийх шаардлагатай гэж тайлбарласан.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.