Европын холбоо Беларусийн ард түмэнтэй хамт гэдгээ мэдэгджээ

Европын холбоо Беларусийн ард түмэнтэй хамт гэдгээ мэдэгджээ

Бид Беларусийн ард түмний талд зогсож байгаа хэмээн Европын холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель Минск хотод ням гарагт болсон жагсаалын дараа мэдэгджээ.

"Хэдэн зуун мянган хүн тайван жагсаал цуглаан хийж, баривчлагдсан хүмүүсийг суллах, цагдаа нар жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэнтэй холбоотой хэрэгт хариуцлага хүлээх этгээдүүдэд зохих шийтгэлийг нь оногдуулах, шударга сонгууль явуулахыг шаарджээ. ЕХ Беларусийн ард түмний талд зогсож байна" хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Үүнээс гадна Ерөнхийлөгч Александр Лукашенког дэмжсэн 50 мянга орчим хүн мөн жагсаал цуглаан хийсэн талаар тэрбээр дурдаагүй байна.

Беларусьт болж буй үйл явдлуудыг ЕХ болон НАТО-гийн удирдагчид анхааралтай ажиглаж байна. Тодруулбал, Умард Атлантын гэрээний байгууллагын хүчин манай улсын хилээс 15 минутын нислэгийн зайд байрладаг хэмээх Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгдсэний дараа НАТО хариу мэдэгдэхдээ “бид Зүүн Европт хүчээ нэмэгдүүлээгүй” гэжээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.