АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дүү нас нөгчжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дүү нас нөгчжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дүү Роберт С.Трамп 71 насандаа нас барсан тухай Трампын гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгчөөс мэдээллээ.

Тэрбээр Нью-Йорк хотын эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт байжээ. Одоогоор түүний онош тодорхой болоогүй байна.

“Манай гэр бүлд нөхөж баршгүй уй гашуу тохиолоо. Тэр маань маш сайн дүү байсан. Зөвхөн дүү байгаад зогсохгүй ойрын зөвлөгч, дотнын анд шиг нэгэн байлаа. Бид чамайгаа үүрд санан дурсана. Удахгүй гайхалтай учралаар дахин уулзахын ерөөл тавья” гэж Дональд Трамп эмгэнэлийн захидалдаа дурджээ.

Роберт Трамп нь 1948 онд Нью-Йорк хотод төрсөн бөгөөд ах Дональд Трамптай хамт аавынхаа үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлсэн юм.

1980-аад онд ахынхаа эхлүүлсэн Атланта хотын казиногийн төслийг гардан гүйцэтгэсэн улмаар удирдлага, ТУЗ-ийн бүрэлдэхүүнд багтах болжээ.

Роберт С.Трамп Манхеттан хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд хамгийн том хандивлагчдын нэг байжээ.

Тэрбээр Дональд Трампыг 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад нэгэн ярилцлагадаа “Би Дональдыг 1000 хувь дэмжинэ” гэж хариулж байсан юм.


Эх сурвалж: The Washington Post

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.