Японы эдийн засаг дайны цагаас хойшхи түүхэнд хамгийн ДООД ТҮВШИНД хүрлээ

Японы эдийн засаг дайны цагаас хойшхи түүхэнд хамгийн ДООД ТҮВШИНД хүрлээ

Японы статистикийн хорооны мэдээллээр тус улсын эдийн засаг дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд 7.8 хувиар агшсан байна.

Энэ нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш үзүүлж байгаагүй тааруу үзүүлэлт юм.

Эдийн засаг агшихад коронавируст цар тахлын нөхцөл байдал шууд нөлөө үзүүлжээ. Ялангуяа аж үйлдвэрийн салбарын огцом уналт Японы эдийн засагчдын санааг зовоож байгаа юм.

Шинжээчид Японы улсын эдийн засаг цаашид ч унах төлөвтэй байгааг анхаарууллаа.

Тиймээс Засгийн газрын зүгээс компаниудыг дэмжих, аж үйлдвэрийн салбарыг дэмжих чиглэлээр яаралтай бодлогоо шинэчлэх, түүнчлэн тэтгэвэр, халамжийн бодлогоо эргэж харах шаардлагатай гэж үзэж байна.

Японы Сангийн яам долоодугаар сараас есдүгээр сарын хооронд эдийн засаг 2.6 хувиар өснө гэсэн тооцоолол гаргаад байна.
Эх сурвалж: CNA

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.