“COVID-19”-г илрүүлэхэд нохойг ашиглаж байна

“COVID-19”-г илрүүлэхэд нохойг ашиглаж байна

Дубайн эрх баригчид нисэх онгоцны буудалд коронавирусний халдварт өвчинтэй тэмцэхдээ анх удаа нохойг ашиглахаар болжээ.

Коронавирусээр халдварласан зорчигчдыг шиншлэх нь нохойнуудын гүйцэтгэх гол даалгавар болох бөгөөд туршилтын явцад тэдний үнэрлэх нарийвчлал нь 92 хувьтай байжээ. Нохойны үнэрлэх мэдрэхүй нь хүний чадвараас хэд дахин илүү өндөр хөгжсөн байдаг учир түүний энэ чадварыг голдуу тэсрэх бөмбөг, мансууруулах бодисыг илрүүлэхэд ашигладаг билээ.  

Нохойг коронавирусний халдварт өвчнийг илрүүлэхэд ашиглах нь нарийн төвөгтэй бөгөөд урт хугацааных аж. Ингэхийн тулд лаборатори, тусгай тоног төхөөрөмжөөс гадна халдвар авсан хүний хөлс шаардлагатай байх аж. Тийнхүү коронавирустэй тэмцэхийн тулд Дубай хотын нисэх онгоцны буудал анх удаа нохойг ашиглах болжээ. Тус онгоцны буудал нь 7 дугаар сард жуулчдад зориулагдсан үйл ажиллагаагаа сэргээсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.