Н.Түвшинбаяр аварга МҮОХ-ны ерөнхийлөгчийн тамгаа гардлаа

Н.Түвшинбаяр аварга МҮОХ-ны ерөнхийлөгчийн тамгаа гардлаа

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тамга гардуулах ёслол өнөөдөр /2020.08.17/ боллоо.

Ёслолоор МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг 2001 оноос гүйцэтгэсэн, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Загдсүрэн Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин – 2008” Олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг гардуулж, ажлын өндөр амжилт хүсэв.
МҮОХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал өнгөрсөн баасан гарагт /2020.08.14/ болж, гишүүдийн 94.6 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр "Бээжин-2008" олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр сонгогдсон юм. Тэрбээр 2021 онд болох МҮОХ-ны Бүх гишүүдийн ээлжит хурал болтол МҮОХ-г удирдаж ажиллана. Ирэх онд болох ээлжит сонгуулиар дараагийн дөрвөн жилд МҮОХ- г удирдах ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Уурхайн нурангид дарагдсан хоёр иргэний нэгийг эсэн мэнд гаргажээ 2020-08-17

Үндэсний статистикийн хорооноос долоодугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулахад экспорт, импорт буурсан тухай мэдээллээ. 2020-08-17

Улсын яллагчаас шинжээч оролцуулах хүсэлт гаргажээ 2020-08-17

А.Амбасэлмаа: Шинжилгээнд хамрагдсан 609 хүнээс халдвар илрээгүй 2020-08-17

Цэцэрлэг эхлэхээс өмнө заавал хангах ёстой бэлтгэл 2020-08-17

Н.Түвшинбаяр аварга МҮОХ-ны ерөнхийлөгчийн тамгаа гардлаа 2020-08-17

С.Ганбаатар: Үндсэн хуулийн 6.2 заалтаар дээрэм хийсэн бол УИХ тарах ёстой 2020-08-17

Шүүхээс 13 жилийн ял авсан Б.Махбалын давж заалдах шатны шүүх хурлыг товложээ 2020-08-17

2020 онд нийслэлийн хэмжээнд 35 сургууль, 60 цэцэрлэг ашиглалтад орно 2020-08-17

Улсын байцаагчийн шийдвэрийг 3-н шатны шүүх хэвээр үлдээлээ 2020-08-17

Нийслэлийн цахилгаан дулаан, инженерийн байгууламжийн өвлийн бэлтгэл 80 хувьтай байна 2020-08-17