Нийслэлийн цахилгаан дулаан, инженерийн байгууламжийн өвлийн бэлтгэл 80 хувьтай байна
Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөснөөс 7 дугаар сарын 20-ны байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр танилцуулж мэдээллээ.
Цахилгаан, дулаан: Засгийн газрын энэ оны 5 дугаар сарын 27-ны 189 дүгээр тогтоолоор агаарын чанарыг сайжруулах бүсэд өөрчлөлт оруулан Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа 100 кВт/ц-аас дээш хүчин чадалтай 47 аж ахуйн нэгж болон 15 сургууль цэцэрлэгийн нийт 343 зуухыг халаалтын зуухтай холбожээ.
Мах, хүнс: Нийслэлийн хүн амын 2019-2020 оны өвөл, хаврын улирлын махны хангамж, хэрэгцээнд зориулан нийслэлийн 9 дүүрэгт 413 хүнсний дэлгүүрээр нийт 10510.88 тн мах бэлтгэж хүнсний хэрэгцээнд нийлүүлжээ. 2020-2021 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажлыг эхлүүлэн мах бэлтгэн нийлүүлэх ААН-үүдийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтүүдийг хэлэлцэн шинэчилж зарын төслийг боловсруулж сонгон шалгаруулалтыг явуулах бэлтгэлийг хийж байгааг мөн мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.