С.Ганбаатар: Үндсэн хуулийн 6.2 заалтаар дээрэм хийсэн бол УИХ тарах ёстой
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2020.08.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Долоо хоног бүр УИХ-аар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж мэдээлэл хийж байх болно. Үндсэн хуулийн 6.2 гэх заалтыг ард түмэн даяараа давалгаалж эсэргүүцэж байна. УИХ-ын гишүүд дүлий дүмбэ оргисоор байна. Хоёрхон сарын өмнө тэд яаж гуйж явлаа. Одоо тэд орон нутгийн сонгуулиа л бодож байна. Үүнээс илүү чухал зүйл бол газар нутгийн тусгаар тогтнол аюулд орлоо гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичиг явуулсан. Долоодугаар сард өгсөн. Өнөөдөр ЗГХЭГ-аас захидал ирсэн. Тэр бичиг дээр нь таны шаардлагыг хүлээж авлаа. Дагалдах хуульд өөрчлөлт оруулахаар ярьж байгаа гэсэн байна. Энэ хангалтгүй байна. УИХ, Ерөнхийлөгчийн зүгээс таг байна. Үндсэн хуулиар дээрэм хийсэн бол УИХ тарах, Засгийн газар огцрох хэмжээний зүйл яригдана. Үндсэн хуулийн 6.2 гэсэн заалт дээр яаралтай Ажлын хэсэг байгуулах шаардлагатай байна" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.