Д.Ганбат: Нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь цаг үеэ олоогүй явдал

Д.Ганбат: Нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь цаг үеэ олоогүй явдал

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг хойшлуулж ирэх намрын чуулганаар хэлэлцэх хүсэлтээ УИХ-д өргөн барихаар болжээ. 

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлсэн бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль хоёр сарын дараа болох гэж байгаатай холбогдуулан Үндсэн хуульд нийцүүлсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэсэн юм.

Уг хуулийн төслийг 2022 оноос хэрэгжүүлэхээр боловсруулсан тул түр хойшлуулж хамгийн чухал төсвийн тодотголын асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой гэдгийг УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын гишүүн Д.Ганбат мэдээлэлдээ тэмдэглэв. Тэрбээр, "2020 оны эхний хагас жилд төсвийн алдагдал 10.7 хувьд хүрсэн. Улс орны байдал хүнд байгаа энэ цаг үед ард түмнийхээ амьдралд эрх баригчид анхаарах хэрэгтэй. Бусад улс орнууд төсвийн тодотголоо хоёр, гурван удаа хийчихсэн. Үнэнд гүйцэгдэж төсвийн тодотгол хийхээр болж байна. Үүний хажуугаар иргэдийн анхаарлыг өөр тийш нь хандуулж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ хуулийн төсөлд Үндсэн хуультай харш олон заалт орсон. Орон нутгийн сонгууль эхэлчихсэн, нэр дэвшигчид сонгуулийн ажилдаа орсон энэ үед уг хуулийг хэлэлцэх нь цаг үеэ олоогүй явдал гэж үзэж байна. Энэ хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж УИХ дахь АН-ын бүлэг үзсэн" гэлээ. 

Мөн тус бүлгээс олон улсын байгууллага, валютын сан зэргээс ирж байгаа хандив тусламжийг хэрхэн зарцуулж буйг ил тод, нээлттэй мэдээлэхийг эрх баригчдаас шаардав. 

Харин УИХ-ын ээлжит бус чуулганаар МАН мөрийн хөтөлбөртөө тусгасны дагуу банкны зээлийн хүүг багасгах асуудлаар тогтоолын төсөл боловсруулж хэлэлцүүлэхээр болж байгааг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байгааг Д.Ганбат гишүүн мэдээлэлдээ тэмдэглэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

2020 онд нийслэлийн хэмжээнд 35 сургууль, 60 цэцэрлэг ашиглалтад орно 2020-08-17

Улсын байцаагчийн шийдвэрийг 3-н шатны шүүх хэвээр үлдээлээ 2020-08-17

Нийслэлийн цахилгаан дулаан, инженерийн байгууламжийн өвлийн бэлтгэл 80 хувьтай байна 2020-08-17

Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал болж байна 2020-08-17

ББСБ-уудын зээлийн үлдэгдлийн 84.2 хувийг иргэдийн зээл эзэлж байна 2020-08-17

Д.Ганбат: Нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь цаг үеэ олоогүй явдал 2020-08-17

Д.Тогтохсүрэн: Бүлгийн хуралдаанаас гурван Ажлын хэсэг гаргалаа 2020-08-17

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт ажиллалаа 2020-08-17

Эмнэлэг, цагдаагийнханд иж бүрэн тоноглосон 150 автомашин гардууллаа 2020-08-17

УИХ-ын гишүүн С.Амарсайханыг МАН-ын бүлгийн дэд даргаар сонголоо 2020-08-17

Хүчтэй үргэлжилсэн аадар борооны улмаас түр далан үерт автсан бөгөөд шуурхай ажиллан хэвийн болгосон. 2020-08-17