Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал болж байна
УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд 10:00 цагт эхлээд байна.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайд асан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нарын долоон хүн "Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийн хувьцаанаас Засгийн газар татгалзаж, “Монголын зэс” ХХК-ийнханд давуу байдал олгосон гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа юм.
Энэхүү хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаан нийт дөрвөн удаа хойшилсон. Хамгийн сүүлд буюу зургаадугаар сарын 16-нд товлогдсон шүүх хуралдаанд зарим гэрч болон шинжээч нар ирээгүй учир өнөөдрийг хүртэл хойшилж ирсэн юм.
Шүүгдэгч Д.Эрдэнэбатад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, энэ хэргийн оролцогч болон бусад оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авсан бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадад байгаа учир түүнд холбоотой үйлдлийг уг хэргээс тусгаарласан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.