Сүмочдыг гадуур хооллох, зочид буудалд хонохыг хориглолоо

Сүмочдыг гадуур хооллох, зочид буудалд хонохыг хориглолоо

Энэ сарын 14-нд нэгэн залуу бөх шинэ коронавирусний халдвар авсан нь тогтоогдсоноор Сүмогийн холбооноос аюулгүй байдлыг хангах арга хэмжээгээ чангатгалаа. Хэдийгээр дээрх бөхтэй хавьталтай хүмүүсийн хариу бүгд сөрөг гарсан ч хэрэв дахин халдвар гарвал ирэх сард болох Намрын тэмцээн цуцлагдах аюултай байгаа тул бөхчүүдийг бараг гэрийн хорионд орууллаа.

Өнөөдрөөс эхлэн бөхчүүдэд эсрэг биетийн шинжилгээ хийж, ирэх сарын 5-нд дуусгах төлөвлөгөөтэй байна. Долоодугаар сарын тэмцээний дараа бөхчүүдийг ояката нь зөвшөөрвөл нутагтаа харих, аялал хийхийг зөвшөөрч байсан бол энэ удаад хориглолоо. Бөхчүүд гаднын хүмүүс, ивээн тэтгэгчтэйгээ ч хамт гадуур хоолонд орж болохгүй. Мөн нутагтаа харих, зочид буудалд хонохыг хориглосон. Бөх, ояката нар гэрбүлтэйгээ цуг гадуур хоолонд орж болно, гэхдээ аюулгүй байдлыг бүрэн хангасан ресторанд, гаднын хүнгүйгээр болох гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.