АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг цул алтан солирыг судлахаар болжээ

АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг цул алтан солирыг судлахаар болжээ

АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг дэлхийн хүн бүрийг тэрбумтан болгох хэмжээний цул алтан солирыг судлахаар болжээ.

Шинжлэх ухааны нэршил нь “16 Psyche” нэртэй уг солир нь хэмжээгээр 226 км хэмжээтэй алт болон бусад үнэт металлтай солир аж.

Хэрэв зах зээлийн үнэлгээгээр үнэлбэл нэг их наядыг арав дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний үнэлгээтэй юм байна.

Сансар судлалын эрдэмтэд ирүүлсэн материал болон бусад хэмжилтүүдийг үндэслэн солирын загварчлалыг өнгөрсөн сард гаргасан юм.

Уг солир нь Ангараг болон Бархасбадь гарагийн хооронд зорчих олон сансрын биетийн нэг аж.

АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлагын дэмжлэгтэйгээр “SpaceX” хувийн сансрын хөтөлбөр 2022 оны наймдугаар сард хөлөг хөөргөх юм. Энэхүү сансрын хөлөг уг солирыг судлах, дээж цуглуулах зорилготой ажээ.

Хөлгийн багийнхны тооцооллоор 2023 онд Ангараг гараг орчимд хүрч солирын байршил зэргийг нарийн тодорхойлоод 2026 оны нэгдүгээр сард солирт хүрэх зорилт дэвшүүлжээ.


Эх сурвалж: Space Tech

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан БНХАУ-д мэдээлэл зарсан хэргээр саатуулагджээ 2020-08-18

Доналд Трамп: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “дэлхийн хэмжээний шатарчин” гэж үзжээ 2020-08-18

АНУ-ын Худалдааны яам Хятадын “Huawei” корпорацийн 33 охин компанийн эсрэг хязгаарлалт тогтоожээ. 2020-08-18

ОХУ-ын Тула мужид цар тахал дэгдэж эхэлснээс хойш 1300 гаруй эмнэлгийн ажилтан коронавирусээр халдварлажээ 2020-08-18

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко шинэ үндсэн хууль батлагдсаны дараа сонгууль явуулахыг зөвшөөрчээ 2020-08-18

АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг цул алтан солирыг судлахаар болжээ 2020-08-18

Монгол шинэ хүйтэн дайны төвд оршиж байна 2020-08-18

Испанийн экс хаан Хуан Карлос Арабын Нэгдсэн Эмирт улсад очсон тухай мэдээллээ. 2020-08-18

Малид үймээн дэгдээсэн цэргийнхэн ерөнхийлөгчийг баривчилжээ 2020-08-19

Халимагчууд “Далай ламыг урих нь бидний эрх” гэж мэдэгдлээ 2020-08-19

Мали улсын ерөнхийлөгч огцрох тухайгаа мэдэгджээ 2020-08-19