Малид үймээн дэгдээсэн цэргийнхэн ерөнхийлөгчийг баривчилжээ
Үймэн дэгдээсэн цэргийнхэн өчигдөр Мали улсын Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейт, Ерөнхий сайд Бубу Сиссе нарыг нийслэл Бамако хотод баривчилжээ. Энэ тухай үймэн дэгдээсэн цэргийнхний нэг нь мэдэгдсэнийг "Agence France-Presse" агентлаг иш татан мэдээлсэн байна.
Мягмар гарагт Бамако хотын ойролцоо Кати армийн баазад цэргүүд үймээн дэгдээжээ. Цэргүүд Гадаад хэргийн сайд, Сангийн сайд зэрэг сайд нараас гадна парламентын даргыг баривчилсан байна.
“Malijet” цахим хуудасны мэдээлснээр, үймээн гаргагчдыг Кати бааз дахь цэргийн сургуулийн захирал асан, хурандаа Садио Камара удирдаж байгаа аж. Үүнээс гадна Мали улсын Зэвсэгт хүчний ерөнхий штаб үймээн дэгдээгчдийн хяналтанд байгаа бөгөөд тэд цэргийн дарга нарыг мөн баривчилжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.