Д.Эрдэнэбат, Н.Золжаргал нарыг ГУРАВ ДАХЬ өдрөө шүүнэ

Д.Эрдэнэбат, Н.Золжаргал нарыг ГУРАВ ДАХЬ өдрөө шүүнэ

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн даваа /2020.08.17/ гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Эхний өдөр улсын яллагчийн зүгээс шинжээч оролцуулах хүсэлтийг гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авахаас татгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байдаг. Улмаар 19:00 цагийн үед завсарлаж, өчигдөр 10:00 цагт үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.08.18/ хоёр дахь өдрөө үргэлжилж, завсарласан.  

Тэгвэл өнөөдөр /2020.08.19/ гурав дахь өдрөө үргэлжилнэ. 

Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох нийт 188 хавтаст эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, энэ оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн байдаг. Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр АТГ-аас шалгасан байдаг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.