Өнөөдөр болох үйл явдлууд
- Өнөөдөр буюу 2020 оны наймдугаар сарын 19-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“ӨНӨР БҮЛ” ТӨВИЙН “ХАРААЦАЙ” ЗУСЛАН
09:00 цагт: Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв(ЭХЭМҮТ)-ийн 90 жилийн ойн хүрээнд тус эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар “Өнөр бүл” төвийн 170 орчим хүүхдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийнэ. Мөн нарийн мэргэжлийн эмч нар Хандгайтад байрлах “Өнөр бүл” төвийн “Хараацай” зусланд 09:00-18:00 цаг хүртэл ажиллах үеэрээ сэтгүүлчдэд хүүхдийн өвчлөл болон оношилгоо, эмчилгээтэй холбоотой ярилцлага, тодруулга, мэдээлэл өгнө. Утас: 88111757
НЗДТГ, МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО
09:00 цагт: НЗДТГ, Монголын хуульчдын холбооноос зохион байгуулж буй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно. Уг өдөрлөгийн хүрээнд иргэд 09:00-17:00 цагийн хооронд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утас руу холбогдож хууль, эрх зүйн анхан шатны үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
11:00 цагт: НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээний талаар Татварын ерөнхий газрын удирдлагууд мэдээлэл өгнө.
ОРОСЫН ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН ТӨВ
11:00 цагт: Улаанбаатар дахь ОШУСТ-өөс Дэлхийн гэрэл зургийн өдрийг тохиолдуулан "Ховор агшин" гэрэл зургийн уралдаан зарласан. Уг уралдааны шилдэг бүтээлүүдийг дэлгэсэн “Ховор агшин” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.
“НУТГИЙН БУЯН” ХОТХОНЫ ТАЛБАЙ
11:30 цагт: “Нутгийн буян” группээс Монгол Улсын заан М.Бадарчид хүндэтгэл үзүүлнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.