Өмгөөлөгчөөсөө татгалзсан Д.Дамба-Очирыг өнөөдөр шүүнэ
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.08.19/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хуралдааныг 09:00 цагт товлосон.
Өнгөрсөн долоо хоногт түүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлосон ч шүүгдэгч Д.Дамба-Очир өмгөөлөгчөөсөө татгалзсан юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн шинэ өмгөөлөгчид нь хавтаст хэрэгтэйгээ танилцах хугацаа олгосон юм.
Шүүгдэгч Д.Дамба-Очирыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.