Дэлхий даяар коронавирусний тохиолдол 22 саяыг давлаа

Дэлхий даяар коронавирусний тохиолдол 22 саяыг давлаа

Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээллээр дэлхий даяар коронавирусний батлагдсан тохиолдол 22 саяыг давжээ.

Дэлхий даяар коронавирусний батлагдсан 22.04 сая тохиолдол бүртгэгдэж, 778.5 мянган хүн вирусны улмаас эндсэн байна.

Дэлхийд нийт халдварын тоогоор АНУ тэргүүлж буй бөгөөд тус улсад 5.47 сая тохиолдол бүртгэгджээ. Араас нь Бразил улс 3.4 сая тохиолдлоор бичигдэж байна.

Пан Америкийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр “ковид-19” вирусний нийт эндэгдлийн 64 хувийг Америк тивийн орнууд эзэлж байна.


Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.