Коронавирусний вакцинд заавал хамрагдах ёстой гэж үзэж байна

Коронавирусний вакцинд заавал хамрагдах ёстой гэж үзэж байна

Зөвхөн эмчийн заалттайгаас бусад тохиолдолд иргэд вакцинд заавал хамрагдах ёстой гэж Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдсэн байна. 

“Коронавирусний вакцинд иргэд заавал хамрагдах ёстой гэж би үзэж байна. Зөвхөн эмчийн заалттай тохиолдолд вакцинаас татгалзах боломжтой. Коронавирусний цар тахал дэлхийн эдийн засгийг уналтад оруулж, хэдэн зуун мянган хүний амийг тэр дундаа Австралийн 450 гаруй иргэний амийг авч одсон юм” хэмээн Моррисон ярьжээ.

Оксфордын их сургуулийн гарган авсан вакцины эмнэлзүйн туршилт амжилттай дуусвал нутаг дэвсгэртээ вакцин үйлдвэрлэх тухай гэрээг Их Британи Шведийн “AstraZeneca” компанитай байгуулахаа Австралийн ерөнхий сайд өмнө нь мэдэгдсэн юм. Гэсэн ч тус компанитай гэрээ байгуулах нь вакцин олж авах цорын ганц хувилбар нь биш бөгөөд засгийн газар бусад газруудтай энэ асуудлаар мөн яриа хэлэлцээ хийж байгаагаас гадна Австралийн судлаачдаа дэмжиж байгааг цохон тэмдэглэсэн байна.

“CNN” телевизийн мэдээлснээр, Австралийн засгийн газар бүх иргэнээ коронавирусний вакцинд үнэ төлбөргүй хамруулахаар болсон тухайгаа мөн зарлажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японд “COVID-19”-н гурав дахь давалгаа дэгдэж болзошгүйг анхааруулжээ 2020-08-19

Хятадууд “Титаник” хөлгийн хоёр дахь хувилбарыг бүтээж байна 2020-08-20

Малигийн сөрөг хүчин үймээн дэгдээгчидтэй хамтран ажиллана 2020-08-20

О’Салливан зургаа дахь удаагаа дэлхийн аварга боллоо 2020-08-20

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Роман Головченког ерөнхий сайдаар дахин томилжээ. 2020-08-20

Коронавирусний вакцинд заавал хамрагдах ёстой гэж үзэж байна 2020-08-20

Японы эдийн засаг 1980 оноос хойших хамгийн өндөр агшилттай туллаа 2020-08-20

НАСА агентлаг асар том ер бусын үзэгдэл илрүүлжээ 2020-08-20

АНУ-д анх удаа өнгөт арьстай эмэгтэйг дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэв 2020-08-20

ОХУ-д хээл хахуулийн илрэхгүй хэрэг гурав дахин өссөн байна 2020-08-20

Зимбабве Улсын Засгийн газар авлига, хүний эрхийг зөрчих явдлыг шүүмжилсэн католик шашны хамба лам нарын шүүмжлэлийг үгүйсгэж байна 2020-08-20