Японы эдийн засаг 1980 оноос хойших хамгийн өндөр агшилттай туллаа

Японы эдийн засаг 1980 оноос хойших хамгийн өндөр агшилттай туллаа

АНУ, БНХАУ-ын дараа гуравдугаарт эрэмбэлэгдэх Японы Улсын эдийн засаг 2020 оны II улиралд алгуур сэргэж, 2020 онд 4.7 хувиар агшиж, 2021 онд 3.3 хувиар өсөхөөр төсөөлж байгааг тус улсын Төв банк долоодугаар сард мэдэгдэж байсан. Тэгвэл тус улсын Статистикийн байгууллагын тооцооллоор энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 28.7 буурчээ. Энэ бол 1980 оноос хойшх хамгийн гүнзгий уналт болоод байна. Цар тахлаас шалтгаалсан хөл хорионы улмаас аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээний салбар уналтад орсон нь ийнхүү эдийн засгийн өндөр хувиар агшаалаа.

Азийн бусад улс орнуудад эдийн засагт сэргэлтийн шинж тэмдгүүд дараалан гарч байгаа. Гуравдугаар сар гэхэд коронавирусний тархалт өндөр байсан БНХАУ-ын ДНБ хоёрдугаар улиралд өмнөх улирлаас өсөлттэй гарсан юм.

Сануулахад, Японы Төв банк долоодугаар  сарын 15-ны өдрийн хурлаар бодлогын хүүгээ -0.1 хувьд, 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөжийг 0 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Тус улсын ХҮИ-ээр илэрхийлэгдсэн инфляц  энэ онд 0.5 хувиар буураx бол ирэх жил 0.3 хувиар өсөхөөр байгаа гэсэн төлөвийг танилцуулсан.

Япон улс коронавирусний улмаас тогтоосон хөл хориог хугацаанаас нь өмнө цуцалсан билээ. Эдийн засгаа сэргээх арга хэмжээ цаг алдахгүй авах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр ийм шийдвэр гаргаснаа мэдэгдэж байв. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд 3.4 хувиар агшсан. Шинжээчид хоёрдугаар улиралд уналт гүнзгийрч, эдийн засаг 21.5 хувиар агшина гэсэн таамаглалыг хийсний араас Япон улс хөл хориог цуцалсан ч статистикийн байгууллагын сүүлийн тооцоолол ийнхүү сөрөг гарлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятадууд “Титаник” хөлгийн хоёр дахь хувилбарыг бүтээж байна 2020-08-20

Малигийн сөрөг хүчин үймээн дэгдээгчидтэй хамтран ажиллана 2020-08-20

О’Салливан зургаа дахь удаагаа дэлхийн аварга боллоо 2020-08-20

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Роман Головченког ерөнхий сайдаар дахин томилжээ. 2020-08-20

Коронавирусний вакцинд заавал хамрагдах ёстой гэж үзэж байна 2020-08-20

Японы эдийн засаг 1980 оноос хойших хамгийн өндөр агшилттай туллаа 2020-08-20

НАСА агентлаг асар том ер бусын үзэгдэл илрүүлжээ 2020-08-20

АНУ-д анх удаа өнгөт арьстай эмэгтэйг дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэв 2020-08-20

ОХУ-д хээл хахуулийн илрэхгүй хэрэг гурав дахин өссөн байна 2020-08-20

Зимбабве Улсын Засгийн газар авлига, хүний эрхийг зөрчих явдлыг шүүмжилсэн католик шашны хамба лам нарын шүүмжлэлийг үгүйсгэж байна 2020-08-20

АНУ дахь үйл ажиллагаагаа хумихгүй гэдгээ “TikTok” мэдэгджээ 2020-08-20