Алексей Навальный бие нь муудсаны улмаас онгоц ослын буулт хийжээ
ОХУ-ын сөрөг хүчний удирдагч, Авлигатай тэмцэх санг үүсгэн байгуулагч Алексей Навальный руу Герман ойрын хугацаанд нисэх онгоц илгээхэд бэлэн байгаа тухай хүний эрхийг хамгаалагчид мэдэгджээ.
Томскоос Москва хотын чиглэлд нислэг үйлдэж байсан онгоцонд Алексей Навальный сууж явсан бөгөөд түүний бие нь муудсаны улмаас онгоц ослын буулт хийжээ. Энэ тухай Навальныйгийн хэвлэлийн албаны дарга Кира Ярмыш өмнө нь мэдэгдсэн байна. Үүний дараа Навальныйг Томск хотын түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэжээ. Одоогоор тэрбээр ухаангүй байдалтай байгаа бөгөөд оношийг нь нарийн тогтоож байгаа аж. Авлигатай тэмцэх сангийн хэвлэлийн албаны дарга Кира Ярмышын таамаглаж байгаагаар, түүнийг хордуулсан байж магадгүй байна.
Өмнө нь түүнд Францын Төрийн тэргүүн Эмманюэль Макрон, Германы канцлер Ангела Меркел нар эмнэлгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Өвчтөнийг Европын хор судлалын төв рүү шилжүүлэхэд шаардлагатай эмнэлгийн бичиг баримтыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Навальныйгийн эмч Анастасия Васильева эрх баригчдаас хүссэн байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.