Сөүлд амны хаалт заавал зүүхийг үүрэг болгожээ

Сөүлд амны хаалт заавал зүүхийг үүрэг болгожээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотод өнөөдрөөс амны хаалтыг заавал зүүхийг үүрэг болгожээ. Сөүл болон тус хотын ойр орчмын бүсэд шинэ коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд ийнхүү шийдвэрлэжээ.  

“Энэхүү шийдвэрийн дагуу Сөүл хотын бүх оршин суугч гадуур явж байхдаа төдийгүй аливаа барилга байгууламжийн дотор байхдаа амны хаалт зүүх шаардлагатай боллоо” гэж Сөүл хотын засаг захиргаа мэдээлжээ. Ингэснээр нийслэлийн оршин суугчид хоол идэхээс бусад үедээ амны хаалт зүүх шаардлагатай болжээ.

“Хэн нэгний гэрт гэх мэт хувийн орон зайд байгаагаас бусад тохиолдолд дотор байхдаа амны хаалт заавал зүүх шаардлагатай. Мөн гадуур явж байхдаа ойр орчимд хүн байхгүй байсан тохиолдолд ч амны хаалтаа зүүх хэрэгтэй” гэж хотын Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Пак Ё Ми мэдээлжээ.

Сөүлийн шөнийн цэнгээний газруудад өнгөрсөн тавдугаар сарын дунд үеэс халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдсэнтэй холбогдуулан автобус, такси, метронд амны хаалт зүүхийг үүрэг болгосон юм.

БНСУ-д халдварын анхны тохиолдол илэрсэн нэгдүгээр сарын 20-ноос наймдугаар сарын 14 хүртэл Сөүлд халдварын 1800 гаруй тохиолдол илэрсэн бол наймдугаар сарын 15-22-нд халдварын 1000 гаруй шинэ тохиолдол илэрсэн байна.

Даваа гарагт нийслэл хотод халдварын 97 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авсан хүний тоо 2986 болжээ. Шинээр халдвар авсан хүмүүсийн дунд автобусны жолооч нар, Сөүлийн төвд байрладаг Засгийн газрын цогцолборын ажилтнууд, наймдугаар сарын дундуур олон нийтийн арга хэмжээнд оролцсон хэсэг бүлэг хүн багтжээ.

Сөүл нь амны хаалт заавал зүүхийг үүрэг болгосон анхны хот, муж биш бөгөөд өмнө нь Гёнги муж, Умард Чунчён мужид ийм шийдвэрийг гаргасан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Инчоны хотын бүсэд маск зүүхгүй хүмүүст 100,000 вон торгууль ногдуулна. 2020-08-22

Өмнөд Солонгост халдвар тасралтгүй нэмэгдэж байна 2020-08-23

БНСУ метроны буудалд ногоо тарьсан анхны улс болжээ 2020-08-23

Өмнөд Солонгос хоёр дахь давлагаатай тулгарч байгаа тул хязгаарлалтын дэглэмийг чангатгалаа 2020-08-24

100н жилийн өмнөх Солонгос улс... Гадаад гэрэл зурагчдын дуранд буусан "Чусонын сүүл үе"-ийн зурагнууд! 2020-08-24

Сөүлд амны хаалт заавал зүүхийг үүрэг болгожээ 2020-08-24

Сөүл хотын захиргаанаас гэнэтийн гамшигийн тусламжийн мөнгийг энэ сараас эхлэн олгохоор болжээ. 2020-08-25

Сөүлийн бүсийн сурагчид дахин цахимаар хичээллэнэ 2020-08-25

БНСУ-д амны хаалт зүүгээгүй хүнийг мэдээлдэг болжээ 2020-08-25

Солонгос улсад хорио цээрийн 3-р дэглэмд шилжүүлэх эсэхийг энэ 7 хоногт шийднэ...  2020-08-25

Маш хүчтэй хар салхи СӨҮЛ-ийг чиглэж байна 2020-08-25