Сөүлийн бүсийн сурагчид дахин цахимаар хичээллэнэ

Сөүлийн бүсийн сурагчид дахин цахимаар хичээллэнэ

БНСУ-ын нийслэл Сөүл хот болон тус хотын эргэн тойронд орших бүсэд сүүлийн үед коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан тус бүсийн сурагчдыг ирэх хоёр долоо хоног орчмын турш дахин цахимаар хичээллүүлэхээр болжээ.

Сөүл, Инчеон хот, Гёнги мужид байрладаг сургууль, цэцэрлэгийн бүх сурагч энэ долоо хоногийн лхагва гаргаас ирэх есдүгээр сарын 11 хүртэл гэртээ байж, цахимаар хичээлээ үзнэ гэж Боловсролын яамнаас өнөөдөр мэдээлжээ. Халдварын тархалтыг сааруулахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж буй нь энэ ажээ.

Харин энэхүү шийдвэр ирэх 12 дугаар сарын эхээр элсэлтийн шалгалт өгөх ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдад хамааралгүй байна. Энэ оны эхнээс дэгдсэн цар тахлын хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байж магадгүй гэж эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд үзэж байна.

Сөүлийн бүсэд өнгөрсөн хоёр долоо хоног гаруйн хугацаанд 150 сурагч, 43 багш, ажилтан халдвар авчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ метроны буудалд ногоо тарьсан анхны улс болжээ 2020-08-23

Өмнөд Солонгос хоёр дахь давлагаатай тулгарч байгаа тул хязгаарлалтын дэглэмийг чангатгалаа 2020-08-24

100н жилийн өмнөх Солонгос улс... Гадаад гэрэл зурагчдын дуранд буусан "Чусонын сүүл үе"-ийн зурагнууд! 2020-08-24

Сөүлд амны хаалт заавал зүүхийг үүрэг болгожээ 2020-08-24

Сөүл хотын захиргаанаас гэнэтийн гамшигийн тусламжийн мөнгийг энэ сараас эхлэн олгохоор болжээ. 2020-08-25

Сөүлийн бүсийн сурагчид дахин цахимаар хичээллэнэ 2020-08-25

БНСУ-д амны хаалт зүүгээгүй хүнийг мэдээлдэг болжээ 2020-08-25

Солонгос улсад хорио цээрийн 3-р дэглэмд шилжүүлэх эсэхийг энэ 7 хоногт шийднэ...  2020-08-25

Маш хүчтэй хар салхи СӨҮЛ-ийг чиглэж байна 2020-08-25

БНСУ-д Корона вирусийн халдварын 320 шинэ тохиолдол бүртгэгдлээ... 2020-08-26

БНСУ-д Монгол Улсын 8 иргэн коронавирусын /covid19/ халдвар авсан болох нь тогтоогдсон байна... 2020-08-26