Huawei компани Google play store-ыг орлох хувилбарыг гаргалаа
HUAWEI цаг хугацааг сөрж уралдахаар шийдсэн бололтой. Өнгөрсөн тавдугаа сар хүртэл АНУ-ын хар жагсаалтаас болж дэлхий даяарх 650 сая гаруй HUAWEI хэрэглэгчид Google-ийн хоригийн талаар хариу арга хэмжээг чих тавин хүлээж байсан.
HUAWEI-н өөрийн APP GALLERY-д байрлах энэхүү хайлтын аппликешн нь өөртөө НЭГ сая гаруй төрөл бүрийн аппликешнийг багтаасан
Харин дэлхийд гар утасны бизнесээрээ эхний хоёрт ордог том компани гар хумхиад хүлээж суугаагүй бололтой. Тэд өнгөрсөн тавдугаар сараас Англи болоод төв Европын зах зээлд өөрийн шинэ эко системийн гол шигтгээ болох “PETAL Search” хайлтын системийг танилцуулсан.
HUAWEI-н өөрийн APP GALLERY-д байрлах энэхүү хайлтын аппликешн нь өөртөө НЭГ сая гаруй төрөл бүрийн аппликешнийг багтаасан, дэлхийн 100 гаруй оронд 40 хэл дээр ашиглагдахаар зохион бүтээгджээ.
Google Play store байхгүй байлаа ч Huawei хэрэглэгчид өөрийн Facebook, Instagram, Youtube, gmail гэх мэт бүх л хэрэгцээт аппликейшнаа Huawei App Gallery-гаасаа “Petal Search”-ийг татаж суулгах боломжтой
Хайлтын цар хүрээний хувьд Bing.com болон Yandex хайлтын системүүд дэмжин ажиллаж байгаа тул мэдээлэл хайлтын Google search-ээс ч том болсон гэж шинжээчид үзэж байна. HUAWEI ийнхүү өөрийн бие даасан хайлтын системээ зах зээлд гаргаснаар Google play store-с хараат бус байдлаар хэрэглэгчиддээ хүссэн апп болон social account-уудаа чөлөөтэй ашиглах боломжийг олгож байгаа хэрэг юм.
Ийнхүү Google Play store байхгүй байлаа ч Huawei хэрэглэгчид өөрийн Facebook, Instagram, Youtube, gmail гэх мэт бүх л хэрэгцээт аппликейшнаа Huawei App Gallery-гаасаа “Petal Search”-ийг татаж суулгаснаар цаашид ямар ч саадгүй хэрэглэх боломжтой болсон нь сая сая хэрэглэгчидээ гайхшруулсан бас АНУ-ын хар жагсаалт болон Google-ийг аль алиныг нь няцаасан алхам боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.