Эдгэрснээсээ 142 хоногийн дараа дахин өвчилжээ
Улс орнууд коронавирусний халдвараас сэргийлэх арга хэмжээнүүдийг авсаар байна. Зарим оронд улирлын томуугийн вакциныг хүн бүр хийлгэх шаардлагатай гэжээ. Томуугийн вакцин хийлгэх нь энэ жилийн хувьд чухал байгаа бөгөөд томуу, коронавирусний халдвартай зэрэгцвэл хүндрэл учрах юм.
Зарим улсад коронавирусний халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс дахин халдвар авах тохиолдол гарч байна. Тухайлбал, Хонконгт 33 настай эрэгтэй өвчлөөд эдгэрснээсээ 142 хоногийн дараа шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр дахин өвчилжээ. Мөн Сингапурын ажилчдын байранд нэг сар гаруйн хугацааны дараа дахин дэгдэлт гарч, 51 хүн өвчилсөн байна.
Коронавирусний халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор АНУ болон Мексикт зарим сургуулийн хичээлийг онлайн хэлбэрээр заахаар болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.