1100 жилийн өмнөх үеийн алтан зооснууд олжээ
Израильд археологийн малтлагад сайн дураар оролцож буй залуус 1100 жилийн өмнөх үеийн нийт 425 алтан зоос олжээ.
Шавар саванд хадгалсан зооснуудын ихэнх нь эл бүс нутаг Аббасид Халифатын улсын нэгэн хэсэг байх үед буюу эртний Исламын үед хамаарах аж. 845 грамм жинтэй алтан зооснуудыг 1100 жилийн өмнө хэн, юуны учир ийн булсан нь нууцлаг үлджээ.
Ийм их хэмжээний алтан зоос илрүүлэх нь туйлын ховор бөгөөд археологийн малтлагын үеэр алтан зоос бараг хэзээ ч олдож байгаагүй гэж тус археологийн экспедицийн захирал Лиат Надав Зив онцолсон байна. Зооснуудын дунд Константинопольд хийсэн Византын эзэн хаан Теофилосын алтан зоос байсан нь тухайн үед өрсөлдөгч хоёр эзэнт гүрэн эртнээс харилцаа холбоотой байсныг илтгэж байна гэж эрдэмтэд онцолжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.