Окинавад онцгой байдлын дэглэмийг дахин сунгах төлөвтэй байна

Окинавад онцгой байдлын дэглэмийг дахин сунгах төлөвтэй байна

Японы өмнөд нутгийн Окинава мужид коронавирусний халдварын улмаас тогтоосон онцгой байдлын дэглэмийг дахин сунгах төлөвтэй байна. Ирэх даваа гаргаас эхлэх “Bon” баярын үеэр олон оршин суугч өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэхээр цуглах төлөвтэй байгаа тул халдвар тархах эрсдэл нэмэгдэж магадгүй ажээ.

Окинавад халдварын шинэ тохиолдлын тоо буурах хандлагатай байгаа боловч энэ сард халдварын улмаас 19 хүн нас барсны дийлэнх нь өндөр настай хүмүүс байжээ. Тус мужид анх наймдугаар сарын 1-15-нд онцгой байдал тогтоосон бөгөөд халдвар тархсан хэвээр байсан тул уг арга хэмжээг 29-ний өдөр хүртэл хоёр долоо хоногоор сунгасан юм.

“NHK” сувгийн мэдээлснээр, халдварт өвчин судлалын мэргэжилтнүүд пүрэв гарагт хуралдаж, онцгой байдлын дэглэмийг цуцлах хараахан болоогүй байна гэж үзжээ. Мөн “Bon” баярын үеэр онцын шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байхыг Окинавагийн оршин суугчдад зөвлөжээ.

Окинавад тогтоосон онцгой байдлын дэглэмийг сунгах шийдвэрийг баасан гаргийн үдэд болох ажлын хэсгийн уулзалтаар албан ёсоор шийдвэрлэх төлөвтэй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.